0

~ELYSIAN~ XIX

Өдрийн 1 цаг болж байх ба Кай-тай… онгоцоо хүлээгээд сууж байна. Тэр зугаалгаар явъя гэхдээ үнэхээр худлаа яриагүй байсан ба надад ч дургүйцэх шалтгаан байгаа билээ. Хэсэг хугацаанд энэ бүхнээс холдох сайхан санаа шиг санагдсан болохоор.

Кай манай гэрт ирээд намайг тэвэрдэг тэр шөнөө надад яг юу болсон тухайгаа хэлээгүй. Би ч асууя гэж зүтгээгүй. Гэхдээ сүүлийн хэдэн өдрүүдэд, түүний царай гэрэлтэж, өмнөхөөсөө хамаагүй дээр байдалтай байгаа нь сэтгэлийг минь амрааж байлаа.

Кай өчигдөр ирээд намайг юмаа бэлдээрэй гэж хэлсэн. Үнэнийг хэлэхэд, би Кай-ыг зугаалгаар явъя гэхэд нь зүгээр л салхинд гарах гэж байна гэж бодсоноос биш Жэжү арал дээр байдаг гэр бүлийнхээ зуслангийн байшин руу аваад явчих юм гэж төсөөчлөөгүй билээ. Дажгүй сонсогдож байсан ч, арай л болохгүй юм шиг санагдаад байсан болохоор Кай-д хэдэн цагийн турш би гэр бүлийнх нь зуслангийн байшин руу явна гэдэг тийм ч сайхан санаа биш гэж тайлбарлах гэж хичээсэн ч тэр өөдөөс үүнийгээ өөрийнх нь хийхийг хүсэж байгаа зүйл гэхэд нь надад хэлэх үг олдоогүйн улмаас би эцэст нь бууж өгсөн юм. Түүний өмнө би хэтэрхий хүчин мөхөс гэдгийг тэр мэддэг… бүр хэтэрхий сайн.

“Сол, онгоцондоо сууцгаая.”

Кай өмнө минь зогсох ба өнөөдөр түүнийг гайхалтай халуухан харагдаж байгааг дурьдах хэрэгтэй байх. Зүгээр л жийнс болоод цулгай цагаан пудволк өмссөн байж хэтэрхий сайхан харагдах ба үүнтэй түүнийг бүтэн цагийн турш ширтэж байгаа тэдгээр охидууд ч бас санал нийлж байгаа гэдэгтэй итгэлтэй байна.

Би цүнхээ аван босоод түүний гараас атгалаа. Би нисэх гэх мэт өндөртөй холбоотой зүйлд тийм ч дуртай биш болохоор бага зэрэг сандарч байлаа.

“Сол зүгээр ээ, санаа зовох зүйлгүй. Очих хүртлээ унтчихаж болно шүү дээ. Тийм ч удаан нислэг биш ээ.”

Гэхэд нь би сандарсан хэвээр толгой дохин бид үргэлжлүүлэн онгоц руугаа алхлаа.

Зохиогчийн талаас.

Хосууд маань Жэжү арал дээр буугаад Ким гэр бүлийн зуслангийн байшин руу явж байв. Хэдий Сол-ын очихыг хүсээгүй газар боловч Кай хүсэж байна гэсэн болохоор тэр үргэлжлүүлэн маргаж чадаагүй билээ.

Тэд машинаасаа буун урдаа байх том гэгчийн харш руу харцгаалаа. Сол тэрхүү харшийг хараад гэнэтхэн Кай-ыг урьд нь энд өөр охид авчирж байсан болов уу хэмээн бодох нь тэр. Угаасаа Кай-ын өмнө нь засрашгүй хүүхэмсэг залуу байсан гэдэг нь нууц биш шүү дээ. Сол түүн рүү асуулт дүүрэн харцаар харлаа.

“Яасан? Миний нүүрэн дээр юм байна уу?” Кай ийн асуусаар нүүрээ гараараа арчихад Сол толгой сэгсэрлээ.

“Жунин аа, чи өмнө нь энд охидууд авчирж байсан уу?” гэсээр түүнийг асуухад Кай царцах мэт болсоноо удалгүй ёжтой инээмсэглэн

“Яасан? Чи хардаад байгаа юм уу?”

“Ү-Үгүй ээ, зүгээр сонирхоод л!” гэсээр инээмсэглэн зогсох Кай-г ардаа орхиод цүнхээ авсаар байшин руу орлоо.

Байшинд оронгуутаа л, тэр тансаг тавилгууд болон саруулхан өрөөнүүдийг хараад хэсэг алмайран зогсох нь тэр. Кай-ын гэл бүл үнэхээр тоглоом биш бөгөөд, Сол-ыг хүлээж авах эсэх нь ч тодорхойгүй байхад энд ингээд байж байгаа нь жаахан илүүдэл юм шиг санагдаж байлаа.

Тэр Кай-ыг гараа мөрөн дээгүүр нь давуулан хажуугаас нь тэвэрлээ.

“Бид энд 7 хононо. Гэртээ байгаа юм шиг л байгаарай.” гэсээр өөр юм хэлэлгүй тэр нэг өрөө рүү нь яваад орчих нь тэр. Сол энэ байрны юуг ч мэдэхгүй учраас хаягдсан гөлөг шиг л түүний араас даган очиход Кай түүний эгдүүтэй байдлыг тэвчихгүй базаад хаячихмаар л санагдаж байв. Сол Кай-ыг даган орсон өрөө нь маш саруулхан үзэсгэлэнтэй өрөө байсанд биширсээр харж байхад Кай явсаар орон дээр нь очин суугаад

“Тэгэхээр хатагтай И. Та надтай цуг шөнийг энд өнгөрүүлмээр байна уу?”

Гэсээр нүдэндээ хуял тачаалын цог асаасаар хэлэхэд Сол улайж орхих нь тэр. Тэрээр орон дээр суусан хэвээр өөрийг нь урин дуудах аятай харж байхад Сол очмоор байсан ч одоо цаг нь биш гэж бодлоо. Тэр үүнийг түүнд тийм ч амар өгөхийг хүсэхгүй байв. Тэр Кай руу яг л чи надад үйлчлэхгүй гэсэн аятай хараад

“Энэ том байранд өөр өрөөнүүд байгаа гэдэгт итгэлтэй байна. Сайхан амраарай Кай.” гэсээр илт таатай биш байх Кай-ыг ганцааранг нь орхиод явчих нь тэр. Тэр ийм зүйл болно гэж төлөвлөөгүй шүү дээ. Тэрээр өөрийнхөө бяцхан муужгайг гэнэн хонгор царайлсаар орон дээр гаран өөр лүү нь мөлхөнө гэж бодсон билээ. Гэсэн ч оронд нь тэр өөртөө өөр өрөө олохоор гараад явчихлаа.

Тэр ганцаараа үлдсэндээ огтхон ч жаргалтай биш байсан ч босоод Сол-ын байгаа өрөөг хайж очиж чадсангүй. Магадгүй түүний ядаргаатай бардам зангаас болсон байж болох юм. Гэхдээ түүнээс гадна, энэ гэрт хар мянган өрөө байгаа болохоор Кай Сол-ын яг аль өрөөнд орсоныг нь мэдэхгүй байлаа.

Оройн хоолны цаг болоход Кай Сол-ыг өлсөж байгаа байх гэж бодон өрөөнөөсөө гаран олон хаалга зэрэгцсэн хонгилоор алхлаа. Маш олон хаалгануудыг өнгөрөн явахдаа Кай түүнийг өөрөөс нь нуугдах гэж тэгтлээ их хичээгээгүй байгаасай гэж залбирч байлаа. Тэр Сол-ыг байна уу гэж хаалга бүрийг тогшиж явсаны эцэст 5 дахь өрөөг шалгачихаад түүнийг ер нь энэ гэрт байгаа юм уу гэх бодол төрөх нь тэр. Дараагийн өрөө хонгилын үзүүрт байрлах ба тэрээр хаалгыг нь тогшиход түүний бусад тогшсон хаалгуудаас ялгаатай нь өрөөн дотроос бага зэргийн чимээ гарч байлаа. Кай Сол-ыг энэ өрөөнд байгааг мэдсэн ч хаалгаа онгойлготол нь тэвчээртэйгээр хүлээлээ.

Сол-ын үс нойтон байх агаад хэзээ хэзээнийхээсээ илүү сэтгэл татам харагдаж байлаа. Сол-ын нойтон үс богино цамцных нь ар хэсгийг норгох ба Кай түүний үсийг хатааж өгөхийг хүсч байлаа. Кай түүний гараас атган өрөө лүү нь ороод

“Би үсийг чинь хатаагаад өгье. Суучих.” Кай-ыг хажуудаа байх хоосон зай руу заахад Сол суух агаад Кай-ын урт хуруу үсээр нь гүйхэд тэр энэ хэтэрхий сайхан мэдрэмжид уусан автах нь тэр . Кай угаалгын өрөөнөөс үсний сэнс авчираад Сол-ын урт эрүүл хар үсийг хатааж эхлэлээ.

Кай түүний үсний ширхэг бүрийг мэдэрч хайрлах бөгөөд үс нь гарт нь орооцолдсон ч орооцолдсон юм шиг санагдахгүй байлаа. Яг л гарт нь байхаар зориулагдсан мэт төгс гэгчг нь хуруунуудынх нь дундуур унжих бөгөөд Кай энэ сайхан мөчийг хадгалж авч үлдэх гэсэн мэт ширхэг бүрийг нь нарийвчлан харж байлаа. Тэр үүнийг Сол-д өдөр бүр, үдэш бүр хийж өгөхийг хүсэх бөгөөд бүр төлөвлөөд ч амжих нь тэр.

Сол хэн нэгэн үсэнд нь хүрэхээр нойрмог болчихдог зуршилтай билээ. Түүний ээж нь амьд байхдаа, үргэлж толгойг нь өвөр дээрээ тавиад урт хуруугаараа үсийг нь илээд зөвхөн ээж охин хоёрын л мэдэх аяыг амандаа аялаж өгдөг байсан билээ. Энэ дурсамж нь түүний айдаг, мартахыг хүсдэг дурсамжуудын нэг биш аз жаргалтай дурсамжуудынх нь нэг бөгөөд Кай түүнд эргэн сануулж байлаа. Түүнд таалагдаж байв. Өнгөрсөн дэх бүхий л дурсамж нь сэргэх бөгөөд түүнд таалагдаж байв.

Сол-ын нүд яг анилдахын даваан дээр Кай сэнсээ унтраан орны хажуу дахь ширээн дээр тавихад тэрээр нүдээ том гэгч нь нээлээ. Тэр яг л Солын ээж Сол-ын үсийг гараараа зөөлөн самнахад дэргэд нь байсан юм шиг л, толгойг нь өвөр дээрээ тавиад хуруугаараа үсийг нь зөөлөн самнах нь тэр. Яг л түүний ээж шиг. Хоёулангынх нь хүрэлт, хайр энхрийлэл, халамж, зөөлөн аядуу байх аж. Тэр өндөр, хүчирхэг Кай одоо зөөлөн байх аж. Сол чимээгүйхэн дотроо түүнийг зөвхөн өөрт нь л ийм зөөлөн хандаж байгаасай, мөн хандаж ирсэн байгаасай гэж найдах бөгөөд энэ нь түүний аминч хүслүүдийн нэг байлаа.

Кай-ын өвөр дээр хажуулдан хэвтэж байсан түүний нүднээс өөрийн мэдэлгүй нулимс урсах нь тэр. Үсээр нь гүйх түүний хуруунууд зогсохгүй байх бөгөөд тэр ч зогсоохыг үл хүснэ. Сол Кай-ыг нулимсыг нь харсан эсэхийг мэдэхгүй ч, хараагүй байгаасай гэж хүснэ. Учир нь түүнийг уйлахаар, Кай-ын санаа зовдог. Гэхдээ энэ нулимс уйтгар гунигийг илтгээгүй шүү дээ. Энэ нулимс түүний жаргалтай байгааг илтгэх агаад тэр эцэст нь зүрхнийхээ хашлагийг олж байна шүү дээ. Түүний олохыг тэгтлээ их хүссэн тэр л хашлага. Тэр эцэст нь маш олон жилийн дараа өөртөө урагшлах зөвшөөрөл олголоо.

Гэвч Кай түүний нулимсыг харчихсан. Гэхдээ тэр зогсоохыг хүссэнгүй учир нь тэр хэрвээ Сол тайтгарахыг хүссэн бол өврөөс нь өндийгөөд энгэрт нь тэврүүлэхэд юу ч саад болохгүй байсан гэдгийг мэдэж байлаа. Учир нь тэгэхийг Кай Сол-д өмнө нь маш тодорхой хэлж өгсөн билээ. Юу ч болсон бай, хэзээ ч бай Кай үргэлж бас хэзээд түүнийг хүсэх л юм бол түүнийг сонсож, тайтгаруулж өгнө гэж. Учир нь Кай үүрд түүнийх байх болохоор, тэр түүнээр хүссэн юугаа ч хийж, хийлгэсэн болно. Кай түүнд зөвшөөрлийг нь өгчихсөн.

Амар амгалан аниргүйг эвдэн Кай,

“Оройн хоолны цаг аль хэдийн өнгөрчихөж. Бид юм идэх хэрэгтэй.” гэсээр гүнзгий халуухан хоолойгоор хэллээ. Түүний хоолой бас чанга байх аж. Тэр Сол-ыг хоолоо алхасаасай гэж хүсэхгүй байлаа. Сол ч түүнийг нь дагаж, хоолны цагуудын үеэр заавал ширээнд сууж, их биш ч бага зэрэг хоол иддэг билээ. Сол тэр хэвээрээ толгой дохиход Кай түүнийг өргөн босгоод өөдөөсөө харууллаа.

“Оройн хоолондоо юу идмээр байна, гүнж минь?”

Сол дээш харан юу идэх вэ хэмээн бодох авч юу ч толгойд нь орж ирсэнгүй. Тэр тийм ч их өлсөхгүй байх ажээ.

“Хамаагүй ээ. Юу ч байсан зүгээр.” Тэр инээмсэглэсээр хэлэх үед Кай хариу инээмсэглэлээ.

Тэд орноос босон гал тогоог зүглэлээ. Кай ирэх тухайгаа хэлээгүй болохоор бүх үйлчлэгч нар амарч байгаа учраас гэр цэвэрлэж хоол хийх хүн байхгүй байв. Гэсэн ч азаар хөргөгчинд тэднийг цатгачихаар хангалттай их хоол байв.

“Шпагетти!”

Кай хашхирсаар хөргөгчнөөс пакеттай шпагетти гоймон гаргаж ирэхэд Сол тэнэгхэн найз залуугаа харан инээж байлаа. Тэр түүний ийм талд дуртай.

“Би туслъя!”
“Үгүй ээ, би энийг зөвхөн чамд зориулж, өөрөө хийх болно. Чи тэнд суугаад харж бай, за юу?” Чухал хоолойгоор ийн хэлэхэд нь Сол түүний үгийг даган түүнийг сайн харж чадахаар газар очин суулаа.

Маш удаан хугацааны дараа, Кай эцэст нь нэг юм дуусав. Сол-ыг түрүүнээс хойш харахад тэрээр өөрөө ч яг юу хийгээд байгаагаа мэдэхгүй байгаа юм шиг байсан бөгөөд Сол тэрхүү хоолыг амттай эсэхэд эргэлзэж байлаа. Гэхдээ тэр хамаагүй ээ, Кай зөвхөн түүнд зориулж хоол хийж өгсөн, бас Сол түүнийг нь дэмжиж урмаар тэтгэх болно….. тэгээд хэрэгтэй бол дараа нь бөөлжчихөд л болно. Сол урдаа байх аяган дахь урт цагаан гоймон ба дээрээс нь асгасан улаан лоолийн соус руу харан инээмсэглээд, сэрээгээ аван Кай-ын хийх гэж тэгтлээ их хичээсэн хоолноос нь амслаа.

Гэхдээ үнэнийг хэлэхэд, тэр үнэхээр амттай байлаа. Угаасаа л Кай шүү дээ. Кай юуг ч сайн хийдэг. Тэр төгс төгөлдөрийн үлгэр жишээ юу гэлтэй түүнд хэтэрхий төгс нэгэн агаад, Сол ч үүнийг хүлээн зөвшөөрч эхлэж байлаа.

“Жунин аа, энэ үнэхээр амттай байна.” Түүний хийсэн хоолыг баяр баясалтайгаар идэх түүнийг харахад хамгийн анх түүнд хоол хийж өгөхөд ч ийм хариу үйлдэл үзүүлж байсан нь санагдах нь тэр. Зүгээр нэг түүн шиг охин л түүнийг ийм аз жаргалтай болгох гэж. Гэхдээ И Сол-ын тухай ярьж байна шүү дээ. Тэгэхээр боломжтой. Тэр бол төгс төгөлдөр бас тэр Кай-ынх.

“Чамд таалагдсанд баяртай байна.”

Эцэст нь хосуудын маань унтах цаг боллоо. Сол тусдаа өрөөнд байна гэхдээ үнэхээр тоглоогүй байх ба Кай-д ямар ч өршөөл үзүүлэхгүй байлаа. Үнэнийг хэлэхэд Кай түүнийг араас нь ирээд хамтдаа унтах байх гэж бодсон ч, хоолоо идчихээд, том өрөөнд хэсэг ноололдож байгаад тэр зүгээр л юу ч болоогүй юм шиг хүсэл тачаалдаа автсан найз залуугаа орхиод хонгилоор явсаар өрөөндөө орчихсон.

Кай орон дээрээ унасаар хошуугаа унжуулж байв. Тэрээр уураа гаргах аятай орон дээр үсэрч дэвхцэж байлаа. Угаасаа хүн харахгүйгээс хойш.

Тэрээр дээш цаг руу харвал шөнийн 1:23 болж байх бөгөөд ямар нэг далдын хүч түүнийг, Сол өөрөө ирэхгүй юм бол өөрөө өрөө рүү нь яв гэж хэлээд байлаа. Бүрэн дүүрэн түүний, дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй охин өөртөй нь хамт нэг өрөөнд байхгүй байгаа нь уурыг нь хангалттай хүргэж байхад тэр бардам зам хэнд хамаатай юм? Түүнд түүн дээр очоод ноололдох бүрэн эрх бий.

Кай хаалгаа онгойлготол хонгил хав харанхуй байх авч хонгилын үзүүрт гэрэлтэй байлаа. Өрөөнүүдийн хаалганууд багахан гэрэлтэж харалдах бөгөөд энэ нь яг л түүнийг Сол дээр аваачиж өгөх зам мэт. Тэр алхам алхамаар Сол-ын өрөө рүү ойртсоор. Түүний гар бариулыг нь атгаж тавьсаар байх ажээ. Толгойн дотор нь зүгээр л буцаад өрөөндөө очоод унтах уу эсвэл яг хүсэж байгаагаараа дайрч ороод түүнтэй цуг унтах уу гэсэн бодол эргэлдэх аж. Гэхдээ юу гээч, тэр орохоор шийдээд хаалгыг нь нээгээд харсан эхний зүйл нь түүний энэ өрөөнд орж ирсэндээ баярлах хэд хэдэн шалтгааны нэг байлаа.

Сол орон дээрээ хөхийг нь төгс гэгч нь харуулж өгсөн сул богино цамцнаас өөр юучгүй сууж байлаа. Тэрээр урт хөлөө цээжиндээ наан тос түрхэж байлаа. Сол дээш хараад нууцлаг инээмсэглэсээр өөр лүү нь ширтэн зогсох найз залуугаа олж харлаа.  Тэр хурдан гэгч нь хөнжлөндөө орсоор

“Ж-Жунин! Хаалга ч тогшихгүй миний өрөөнд юу хийж яваа юм?!” Түүнийг түгдэрсээр орилон хэлэхэд Кай түүний эгдүүтэй байдалд хайр нь хүрж байлаа.

“Ямар харж байгаагүй биш, нуух зүйл байгаа гэж үү?” Тэрээр Сол-ын үзэн ядаж бас хайрладаг халуухан ёжтой инээмсэглэлийг зүүсээр ор луу дөхөн ирээд минут ч хүлээлгүй түүний дээр гарах нь тэр.

“Би чамайг хүсч байна, Сол.”

Сол-ыг хариу хэлж ч амжаагүй байхад түүний уруул өөрийнх дээр нь буулаа. Тэгээд тэр үнсэлтэнд нь хариу өгч хариултаа өгөхөөр шийдлээ. Сол амаа багахан нээхэд, Кай-ын хэл дотор нь орон хэсүүчилж эхлэлээ. Тэр түүний амтанд дуртай. Кай-д ямар нэгэн аюултай аймар зүйл байдаг ч, түүнд хайрыг бүтээж өгөхдөө их зөөлөн болчихдог. Гэхдээ Сол түүний тийм байдалд дуртай.

Тэдний үнсэлт улам хатуу шатаж эхлэх үед Сол дээр нь байсан хөнжил хуулагдсан байх бөгөөд өмсөж байсан богино цамц нь өрөөний нөгөө захад хэвтэж байхыг анзаарлаа. Тэр анхнаасаа хөхний даруулга зүүгээгүй байсан болохоор одоо зөвхөн дотуур хувцастайгаа үлджээ.

“Сол, би анх хийсэн шигээ зөөлөн байхгүй шүү.”

0

My Little Wife (Oneshot)

large
Гадаа аль хэдийн тvнэр харанхуй ноёрхжээ.Чи тvvнийг гэртээ ирэхийг хvлээсээр сууж байлаа.Уул нь тэр оройтох болохоор хvлээлгvй унтаж байгаарай гэдэг боловч чи тvvнийг ирэхийг харахгvй л бол санаа зовон унтаж чаддаггvй байв.Чи буйдан дээр зvvрмэглэсээр TV vзэн сууж байгаад хальтхан хаалга руу хартал.Тиймээ эцэст нь хаалга онгойж Luhan орж ирлээ.
“Ирчихсэн vv! Oppa?”
“Мм. Тиймээ! Харин чи яагаад унтаагvй байгаа юм?”
“Миний санаа зовоод…Унтаж чадаагvй.”
“Юунд санаа чинь зовсон юм?”
“Таныг хэтэрхий оройтож байгаад”
“Би чамд хэлсэн байх аа! Намайг битгий хvлээж бай гэж!”
“Би мэднээ.”
“Нvд чинь улайчихаж! Би зvгээр болохоор чи явж унт!”
Едер бvхэн иймэрхvv байдлаар енгерсеер хэдэн сар енгерчээ.Чи хэзээ ч luhan-аас чамаас дэндvv хол байгаа мэт иймэрхvv мэдрэмжийн мэдэрч байгаагvй билээ.Тэр чамд дотно vг хэлэх боловч энэ нь чамд нэг л хачин хендий санагддаг болжээ.
Чи босон явсаар орон дээрээ очин суулаа.Харин Luhan усанд орж байв.Чи емне нь хэзээ ч тvvнээс ийм ганцаардмал,гунигтай мэдрэмжийг мэдэрч байгаагvй билээ.Гэнэт чимээгvй байдлыг эвдэн чиний утас дуугарлаа.
“Сайн уу? Ээжээ,Ммм?,Одоо юу?Ойлголоо,Vгvйдээ би хараахан унтаагvй байна,Зvгээрдээ,Би тvvнд хэлчихнэ,Тэр ойлгонодоо,За,Та Ахынд очоод байж бай,Болгоомжтой яваарай ээжээ,Би очоод залгая,За Та ч бас сайхан амраарай.”
Утсаар ярьж дууссаны дараа чи цvнхэндээ зарим нэг хувцасаа хийж байв. Чамайг машиныхаа тvлхvvрийг авж байтал Luhan уснаас гарч ирж таарав.
“Ийм орой хаачих гэж байгаа юм?!”
“Би гэр лvv харих хэрэгтэй болчихлоо.Heejin евдчихеж ээж Joonki ахыхруу явж байгаа Харин аав ганцаараа байгаа би очих хэрэгтэй юм шиг байна.”
“Би хvргээд егье.”
“Зvгээрдээ,Oppa Би ганцаараа явж чадна.”
“Гэхдээ цаг дэндvv орой байна!”
“Би vнэхээр зvгээр ээ.”
Чи ийн ярилцаж байхдаа гутлаа емсеж байв.Харин Luhan чамруу харан зогсож байв.Гутлаа емсеж дууссаныхаа дараа чи тэрэн рvv харан энэ хачин мэдрэмжvvдийн талаар тvvнд хэлэхээр шийдлээ.
“Luhan Oppa.”
“Ммм?”
“Та хэзээ нэгэн цагт намайг хайрлах болов уу?”
Luhan Харин бага зэрэг мэгдсэн харагдаж байв.Тэгтэл чи зvгээр л гунигтайгаар инээмсэглэн
“Би явчихаад ирье.” гэж хэлээд явлаа.
Luhan. Тэр бvхэл цагын турш еерийгее гайхаж байв.Учир нь тэр еерийгее яг юу хvсээд байгаагаа ойлгохгvй байлаа.Тэр vнэхээр будилж байв.”Би vнэхээр jia-д хайртай гэж vv?” Тэр еерее еереесее ийн асууж байв.Гэхдээ чамайг байхгvйд тэрэнд зевхен хоосон л мэдрэгдэж байв.
Тэр еглее босоод ганцаардалыг мэдэрч байв.Тэрэнд Ямар нэг зvйл буруу юм шиг санагдаж ,мен ямар нэг зvйлийг санаж vгvйлж байв.Тэр чиний тухай бодож байлаа,Чи хоол хийж байхдаа ямар харагддаг,Чиний инээд,Чиний инээмсэглэл,Бас хамгийн сvvлд явахынхаа емне еер лvv нь харсан гунигтай инээмсэглэлийг.Эднийг санахад л тэрний зvрх хvчтэй евдеж эхлэлээ.Яг л урагдаж байгаа мэт.
Энэ тvvний хэн нэгнийг хайрласан анхны тохиолдол биш юм.Тэр одоо л тvvнд хайртай гэдгээ ухаарч байна.Гэвч тэр аль хэдийн оройтсон уу?
Тэр vргэлж л чамаас авч байсан.Чи vргэлж тvvний телее байсаар ирсэн.Харин тэр хэзээ нэгэн цагт тэгэх болов уу?Заримдаа тэр чамайг еерт нь дэндvv ахадсан сайн эхнэр гэж боддог.Гэвч одоо тэр чамайг явуулж чадахгvй.Тэр одоо чамайг маш ихээр санаж байна.”Би тvvн дээр очих естой юу?”.”Тиймээ! Би тvvн дээр очих естой!” Тэр еерее еертэйгее ярилцав.
Нар аль хэдийнээ манджээ.Тэр танай гэрийн vvдэнд ирээд зогсож байв.Тэр машиныхаа гадаа зогсон чиний цонхруу харж байв.Тэр бараг цаг гаруй тэнд зогссоны эцэст чи цонхоо онгойлгонгоо тvvнийг анзаарав.
Зарим нэг талаараа чи тvvнийг ирсэнд баярлаж байв.учир нь Чи тvvнийг маш их санаж байсан билээ.Мен бас нэг талаараа тvvнтэй хэрхэн ярилцах талаар санаа зовж байсан юм.Чамайг явсан тэр едреес хойш чи тvvн рvv нэг ч sms бичиж аль эсвэл залгаагvй юм.Гэхдээ одоо евлийн улирал,Чи тvvнийг хэр удаан гадаа хvйтэнд зогссоныг гайхан доош шатаар уруудан бууж хаалгаа онгойлгон гарлаа.Luhan чамайг хаалгаа онгойлгохыг харан,Машинаа налангаа чам руу харан инээмсэглэлээ.Тэрээр цэнхэр Jeans,Цагаан ноосон цамц хар саарал енгийн Пальто емссен байсан нь тvvнийг vнэхээр сайхан харагдуулж байв.
“Сайн уу? Jia!”
“С-Сайн уу? Oppa.”
Хэсэг хугацаанд та 2 бие биенээ ширтэн зогсов.Харин чи гадаа хvйтэн байсныг санан зориг гарган тvvний гарыг халааснаас нь татан гаргалаа.Энэ vед та 2-ын зvрх 2-уулаа бие биендээ сонсогдохнуу гэлтэй тvргэн цохилж байв.Чи тvvний гарыг нилээн хvйтэн байхыг мэдэрлээ.Чи тvvнийг хэр удаан гадаа зогссонд санаа зовж байв.Чи тvvнийг гэртээ оруулан
“Таны гар хvйтэн байна.”
“Ммм”
“Яагаад ийм нимгэн хувцалсан юм?”
“Зvгээр л гарт тааралдсаныг нь емсчихсен юм.”
“Тэгвэл хэр удаан гадаа зогссон юм?”
“Денгеж сая л”
“Vнэхээр vv?”
“Тиймээ.”
“Энд яах гэж ирсэн юм?”
“Тэр зvгээр л…”
Та 2 гэрт орж ирсэний дараа чи тvvний гарыг тавилаа.Хэдий чи тvvний гарыг тавихыг хvсэхгvй байсан ч ийм байдалтай удаан байж болохгvйг мэдэж байсан учраас тавин гал тогооны ереелvv явлаа.
“Ороод ир ээ.”
“Аав Ээж 2 хаана байгаа юм?”
“Joonki Oppa-ынд байгаа.”
“Тэгээд чи яагаад гэртээ буцаж ирээгvй юм?”
Чи тvvний асуултад хариулалгvй Coffee бэлдэн зогсож байв.Чи эргэж харан тvvнтэй харц тулгарлаа.Гэнэт тэр чамайг араас чинь тэврэлээ.Чи хийж байснаа зогсоон гараа атган зогсов.Чиний зvрх хэвийн хэмжээнээсээ хэд дахин хурдан бараг л дэлбэрэх нь vv? гэлтэй цохилж байв.Мен хамгийн сонирхолтой нь Luhan-ы зvрх ч чинийхаас дутхааргvй хурдан цохилж байхыг чи мэдрэв.
“Би…Чамайг маш их зовоосон тийм vv?”
Харин чи зvгээр л чимээгvй зогсож байв.Тэр емне нь хэзээ ч чамтай ийм ойрхоноос харьцаж байгаагvй ба тvvний амьсгал чиний чихэн дээр мэдрэгдэж байсан юм.Бурхан минь! Чиний хувьд бvх зvйл яг л зvvд шиг байлаа.
“Jia? гуйя надад хариулаач.”
Чи зvгээр л толгойгоо зеелен сэгсэрлээ.Чи еерийн мэдрэмжээ ил гаргахгvй гэсэндээ одоо ч хvртэл гараа атгасан хэвээр байлаа.
“Чи надад хэзээ ч еерийхее мэдэрдэг мэдрэмжийг хэлж байгаагvй.Одооноос надтай vнэнчээр ярилцаач.”
“Би…Би зvгээр л маш их ганцаардлыг мэдэрч байна.”
“Намайг уучлаарай Jia,Уучлаарай.”
Харин чи зvгээр л гараа атгасан хэвээр зогсож байлаа.
“Чи vргэлж л надад ямар нэгэн сайхан мэдрэмжvvдийг егч байдаг.Чамгvйгээр Би дахин хэзээ ч тэр онцгой мэдрэмжvvдийг 
мэдэрч чадахгvй.”

Үргэлжлүүлэн унших